Хан-Уул дүүргийн алслагдсан хороодын иргэдэд төрийн үйлчилгээг явуулын нэг цэгээс хүргэх үйлчилгээнд оролцсон тухай
Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 2012 оныг “Иргэдийн идэвхи оролцоог дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан “Төрийн үйлчилгээг иргэдэд явуулын нэг цэгээс хүргэх” ажлын хүрээнд дүүргийн алслагдсан хороо болох 12 дугаар хороонд 09.00-16.00 цагийн хооронд Нийгмийн даатгалын хэлтсээс тэтгэврийн байцаагч Ж.Сүхбаатар, Н.Уранхишиг нар дараах ажил үйлчилгээг зохион байгуулж ажиллалаа.
Үүнд:
ü Иргэдэд нийгмийн даатгалын хууль тогтоомжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийн, нийт 110 хүнд зөвлөгөө өгсөн.
ü Иргэдийг эрүүл мэндийн даатгалд хамруулах ажлыг зохион байгуулж өмнөх оны шимтгэлийг нөхөн төлүүлэхгүйгээр зөвхөн 2012 оны шимтгэлийг төлүүлэн нийт 85 хүнд эрүүл мэндийн даатгалын дэвтэр олгосон.
ü Шинэ төрсөн 49 хүүхдэд эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг үнэ төлбөргүй олгосон. Мөн хүүхдээ асарч буй 53 эхийн эрүүл мэндийн даатгалын дэвтэрт төрөөс хариуцах 2-3 жилийн сунгалтыг хийсэн.
ü Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулсан 13 иргэдийн төлсөн шимтгэлийг дэвтэрт нь бичилт хийн баталгаажуулсан.
ü Нийгмийн даатгалын байгууллагын ажил үйлчилгээ болон цаашид авах арга хэмжээний талаархи саналыг санал асуулгын хуудсаар дамжуулан нийт 45 иргэнийг хамруулан ажиллалаа.
Нийгмийн даатгалын хэлтэс